“Камержуулалт–2” аянд идэвхтэй оролцсон иргэн, байгууллагыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-29 17:20:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас “Камержуулалт–2” аяныг гурван сарын турш зохион байгуулж, идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгжүүдийг шагнан урамшууллаа.

Аяны хүрээнд гэр хорооллын гудамж талбай, олон нийтийн газар, орон сууцны орц, аж ахуйн нэгж, байгууллагын гадна болон дотор талыг камержуулах ажлыг амжилттай хэрэгжүүлэн нийт 165 камерыг шинээр суурилуулсан байна.

Орчин үеийн стандартын шаардлага хангасан, ойр орчныг 50 метрт харах боломжтой дөрвөөс дээш камер суурилуулсан Арвайхээр сумын "Урьхан", Гучин-Ус сумын "Баруун цавчир", "ӨВ Баруун-Улаан ХХК" хүнсний дэлгүүр, Арвайхээр сумын "Онги Өргөө" сууц өмчлөгчдийн холбоо, Арвайхээр сумын "Мэргэд лаборатори сургууль, Уянга сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Арвайхээр сумын 4-р дүгээр сургуулийг Цагдаагийн газраас урамшуулан шагналаа.

Аймгийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж, зам талбай, олон нийтийн газар, орон байранд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор тус аяныг 2020 оны 4 дүгээр улиралд зарласан байна.

 

 

Холбоотой мэдээ