Каннын кино наадмыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2021-01-29 12:39:39

ПАРИС. /AFP/. Энэ хавар болох ёстой байсан Каннын кино наадмыг хойшлуулсан байна. 


Зохион байгуулагчдынх нь мэдээлснээр, наадам долоодугаар сарын 6-17-ны хооронд болно. Дэлхийн хамгийн нэр хүндтэй энэхүү наадмыг өмнө нь урд жилүүдийн адил тавдугаар сарын 11-22-нд зохион байгуулахаар төлөвлөж байжээ.


Өнгөрсөн онд Каннын кино наадам цар тахлын улмаас цуцлагдаж, үзүүлэхээр төлөвлөж байсан кинонуудыг бусад наадмын хүрээнд болон кино театруудаар үзүүлсэн юм. Харин Берлин, Венецийн кино наадмуудыг халдвар хамгааллын хатуу дэглэм дор зохион байгуулсан билээ.  


Энэ жил Берлиний кино наадмыг гуравдугаар сард болгон хойшлуулснаа зохион байгуулагчид нь хэдийнээ зарлажээ. 

Холбоотой мэдээ