13 мянган айлын хашааны хаягийг шинэчлэхэд 40 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-07 13:53:20
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн гэр хорооллын 12 багийн гудамж болон хашааны хаягийг шинэчлэхэд 40 сая төгрөг зарцуулна. Нийт  13 мянган айлын хаяг шинэчлэгдэх юм.

Хаяг шинэчлэх ажлыг “Тод жаргал” ХХК гүйцэтгэж байна. Өнгөрсөн онд Даваат, Яргуйт, Уртын гол багийн 3000 айлын хаягийг шинэчилсэн. Орхон аймаг нь хаягаа шинэчилж буйн гол зорилго нь яаралтай тусламжийн үйлчилгээг саадгүй нэвтрүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, хот төлөвлөлт цэгцтэй байх гэсэн олон асуудлын хүрээнд хийж байгаа юм. Харин хотын төвийн хаягжилт хангалтгүй байгаа гэж Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга С.Даваасүрэн хэллээ.

“Хаягжуулалтын тухай хууль”-д зааснаар гудамж бүр нэртэй байх ёстой ч Орхон аймгийн иргэд орон сууцны нэр, тоотоор нь ярьж хэвшсэн тул үүнийг өөрчлөхөд иргэд болон хэвлэл, мэдээллийн байгууллагын хамтын оролцоо чухал байгааг онцоллоо. Цаашид тус аймагт 3000 гаруй гудамжийг нэртэй болгох шаардлагатай байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ