Соёл, спортын цогцолборт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-07 13:52:12
oyuka_hu@yahoo.com

2014 оны тавдугаар сард Орхон аймгийн “Найрамдал”-ын өндөрлөгийн зүүн талд Соёл, спортын цогцолбор барихаар шавийг нь тавьж байсан. Үүнийг олон нийт зөвхөн “Бөхийн өргөө” барих нь гэсэн ташаа ойлголттой байсан тул барилгын гүйцэтгэгч компани мэдээлэл хийлээ.

Тус компанийнхан, уг барилгыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК өөрийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд барилгын явц өнөөдрийн байдлаар 30 хувьтайг онцлов. Мөн “Соёл, спортын цогцолбор” нь олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах хүчин чадалтайгаас гадна үзвэр, үйлчилгээний чиглэлээр ажиллана. Нийт 18 мянган м.кв талбай бүхий 2000 хүний суудалтай байх аж.

Цогцолборын нийт хөрөнгө оруулалт нь 15 тэрбум төгрөг бөгөөд үүний дийлэнхийг “Эрдэнэт үйдвэр” ХХК санхүүжүүлж байгаа бөгөөд зураг төсөв, барилгын ажлыг тус үйлдвэрийн цех хэсгүүд хариуцан гүйцэтгэж байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ