Увсад хөл хорио тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-27 23:48:54

Увс /МОНЦАМЭ/. Зүүнхангай суманд өнөөдөр Улаанбаатар хотоос автобусаар ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд энэ сарын 28-ны 11.00 цагаас эхлэн хөл хорио тогтоох шийдвэрийг гаргаад байна. Шинжилгээний хариу эерэг гарсан иргэнээс авсан сорьцыг Ховд аймаг дахь бүсийн төв рүү илгээсэн бөгөөд маргааш хариу гарна.

Холбоотой мэдээ