Францын 1000 гаруй цэрэг “Евро 2016”-гийн аюулгүй байдлыг хангахад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-07 12:18:33

ПАРИС.  /TASS/. Францын армийн 1000 гаруй цэрэг Парист болох Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн гэж тус хотын Цагдаагийн газрын дарга Мишель Кадо мэдэгдлээ.

“Бид 1200 гаруй цэргийн албан хаагчийг хэв журам сахиулахад нь цагдаа нарт туслуулахаар болсон гэж М.Кадо хэлснийг Францын “BFM” телевизийн суваг дамжуулжээ.

2015 оны 11 сард Парис хотод цуврал террорист халдлага болсон билээ. Эхний халдлага Франц-Германы багууд тоглож байсан Сэйнт Дэнис хотын “Stade de France” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо болсон бол дараагийн халдлагууд Boulevard, Voltaire Boulevard болон Fountaine au Roi, Alibert гудамжнууд болон Bataclan концертын их танхимд болсон. Эдгээр халдлагуудын улмаас 130 хүн амь үрэгдэж 350 хүн бэртэж гэмтсэн билээ.

Тавдугаар сарын 26-ны өдрийг хүртэл тогтоогоод байсан онц байдлыг ЕАШТ дуусах хүртэл сунгасан байна.


 

Холбоотой мэдээ