Усны тоолууржуулалтын ажил 90 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-27 14:54:09

Ховд /МОНЦАМЭ/. Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас өнгөрсөн 2020 онд нийт 34 аж ахуйн нэгж байгууллага, 46 орон сууцанд 35 сая гаруй төгрөгийн өртөг бүхий 978 ширхэг тоолуурыг суурилуулжээ.

Үүнээс Ховд аймгийн 16 аж ахуйн нэгж, 12 болон 48 айлын 26 орон сууцыг шинээр тоолууржуулсан байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд усны тоолууржуулалтын ажил 90 хувьтай буй.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн тухайд усны тоолууржуулалт 95 хувьтай байгаа аж. Өнгөрсөн онд тус аймгийн 18 аж ахуйн нэгж байгууллага, 12 болон 24 айлын 20 орон сууц шинэ тоолууртай болсон аж.  

Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах ажил хийснээр зохисгүй хэрэглээ багасах, нөөцийг оновчтой зарцуулахад тусалдаг. Унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтын усны олборлолт, дамжуулалт, нөөцлөлт, борлуулалт, хаягдал усны тоо хэмжээг тогтоох ба ашиглалтын тайлан мэдээг гаргах ажилд эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан усны тоолуурын заалтыг үндэслэдэг юм. 



Холбоотой мэдээ