Орон сууц өмнөх улирлынхаас 0.3 хувиар хямдарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-26 10:42:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2020 оны 4 дүгээр улиралд 2010 оны эцсээс 78.7 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийнхээс 0.2, өмнөх улирлынхаас 0.3 хувиар багасжээ.


Орон сууцны үнэ өнгөрсөн оны 4 дүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс Чингэлтэй дүүрэгт 1.8, Сонгинохайрхан дүүрэгт 1.7, Баянзүрх дүүрэгт 0.9 хувиар багассан байна.


Харин Сүхбаатар дүүрэгт 0.8, Баянгол, Хан-Уул дүүрэгт тус бүр 1.0 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо цахим хуудаснаа мэдээллээ.

 

Холбоотой мэдээ