БНФУ-аас 54 мянган еврогийн тусламж олгоно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-01-25 18:25:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад “COVID-19” цар тахалтай тэмцэхэд туслах зорилгоор 54 мянган евро буюу 184 сая төгрөгийн тусламжийг “COVID-19 цар тахалтай тэмцэх-Евроопын Холбооны иргэний хамгааллын механизм (UCPM)”-ийн хүрээнд олгоно.


Тусламжид хүчилтөрөгч ялгаруулагч (5 ширхэг), 10 литрийн генератор (5 ширхэг), хүчилтөрөгчийн маск (400 ширхэг), хүчилтөрөгчийн нүдний шил (200 ширхэг) багтсан байна. Мөн энэхүү тусламж нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэхэд Монгол Улсад туслах зорилготой БНФУ-ын иргэдийн сайн санааны илэрхийлэл  гэдгийг тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.


Ташрамд дурдахад, Холбооны иргэний хамгааллын механизм (UCPM)-ийг Европын холбооны яаралтай хариу арга хэмжээг зохицуулах төв (ERCC) удирдлага зохицуулалтаар хангадаг байна.

Холбоотой мэдээ