Гамшгийн улмаас 7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 14:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн онд цаг агаарын аюултай үзэгдэл 90, гамшигт үзэгдэл 11 удаа болсон байна.


Тодруулбал, салхи шуурга 19, нөөлөг салхи 13, их хэмжээний нойтон цас 4, цочир хүйтрэлт 7, аадар бороо 11, мөндөр 10, аянга цахилгаан 15 удаа ажиглагдсаныг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын тайланд тэмдэглэжээ.


Аюулт үзэгдэл, гамшгийн улмаас 15 хүн амь нас хохирч, 14 хүн гэмтэж, 11955 мал хорогдож, 7 зам, гүүр эвдэрч, 976 гэр, хашаа нурж, 17 барилгын дээвэр хуурч, эрчим хүчний 7 шон унаж, 11339 га тариалангийн талбай өртсөн мэдээлэл бий. Үүнээс улс нийгэмд 7 тэрбум 625 сая 187 мянган төгрөгийн шууд хохирол учирсан аж.

Холбоотой мэдээ