Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын улмаас нэг хүн энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-01-25 11:22:12

Улаанбаатар/МОНЦАМЭ/.  Нийслэлийн зургаан дүүрэг болон 18 аймгийн 25 суманд энэ сарын 18-24-ний өдрүүдэд нийт 169 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ. Энэ нь өмнөх хоногийнхоос 28-аар бага үзүүлэлт юм. 


Нийт дуудлагын 111 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 47 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна.


Аюулт үзэгдэл, ослын улмаас нэг хүн  эндсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ