Завханы төв гэрэлтүүлгээ шнэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-06 18:25:26

Завханы төв Улиастай сумд 221 гэрэлтүүлгийг шинэчлэн ашиглалтанд оруулжээ.

Тодруулбал Жинст багт Улиастай захын урд хэсгээс аймгийн төвөөс баруун тийш гарах Цагаан хаалга хүртэл 86 гэрэлтүүлэг, Болоржин дэлгүүрийн урд хэсгээс төв тойрог хүртэл 28 гэрэлтүүлэг тавигджээ. Харин Товцог багт 68, Чигэстэй багт 30 гэрэлтүүлгийг ашиглалтад оруулжээ. Энэ ажлыг орон нутгийн “Идэр Тэс” компани хийж гүйцэтгэсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ