Мексик, АНУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-23 11:41:23

МЕХИКО. /TASS/. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай утсаар ярьсан байна. Энэ тухайгаа тэрбээр “Twitter” хуудсандаа мэдээлжээ.


“Бид цагаачлал, коронавирус болон хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Манай хоёр улс, ард түмний сайн сайхны төлөөх харилцаа сайн байх болно гэдгийг бүхий л зүйл харуулж байна" Лопес Обрадор бичсэн байна.


Тэрбээр Жо Байдентай АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар утсаар ярьсан анхны удирдагч болжээ.


Лхагва гарагт Мексикийн эрх баригчид Байденыг үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэж, түүнчлэн хоёр улсын хилийн дагуу хана барих ажлыг зогсоох Цагаан ордны шинэ тэргүүний шийдвэрийг талархан хүлээж авсан юм.


Мексик бол АНУ-ын худалдааны гол түншүүдийн нэг. 2019 онд хоёр улсын худалдааны хэмжээ түүхэн дээд хэмжээнд буюу 614.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.


Холбоотой мэдээ