Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-06 15:41:25

Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий хотын төв талбайд нээлттэй өдөрлөг зохиогдов.

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дөрвөн байгууллага хамтран зохион байгуулсан эл өдөрлөгөөр байгаль хамгаалах, шинжлэх, тандах, түүнд нөлөөлөх бүх төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг олон түмэнд үзүүлж сонирхуулаад, хууль тогтоомжуудыг танилцууллаа.

-Тус аймгийн нутагт үе үе ган тохиолддог болсны улмаас үүлэнд нөлөөлөх аргаар хур бороо оруулдаг боллоо. Гэхдээ энэ аргаар бороо оруулдаг хэсгийнхэн үүлсийн хэмжээ, хурд зэргийг тооцоолсны үндсэн дээр товлосон цэгт арван хоёр цагийн өмнө хүрэлцэн очиж байж зорилтоо хэрэгжүүлдэг гэж ус цаг уурын мэргэжилтэн А.Мендигүл ярьсан бол, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеухан ярихдаа, Бид тусгай хамгаалалттай нэг сая 500 га газрыг хариуцан, хил залгаа Орос, Хятад, Казахстан улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг. Тусгай хамгаалалттай газар болох Алтайн нуруу ноён оргилууд алдарт мөсөн голтой, Соён, Цамбагаравт ирвэс аргаль угалз, Дэвэлийн аралд минж, алтан гургууль зэрэг ховор ан амьтан байгаа гэв.

Байгаль хамгаалах ажил идвэхжсэн ч сүүлийн үед Алтай суманд баавгай, хэд хэдэн хойлог хороогдсоныг өдөрлөгт оролцсон хүмүүс шүүмжиллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ