Иргэдийг вакцинжуулахад дэмжлэг үзүүлэхийг “Amazon” санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /Reuters/. Иргэдийг вакцинжуулахад тусламж
үзүүлэхийг Америкийн “Amazon” компани Ерөнхийлөгч Жозеф Байденд санал болгожээ.
“Вакцинжуулалтын асуудалд бид танай засаг захиргаанд
дэмжлэг үзүүлэхийн тулд үйл ажиллагааны нөөц бололцоо, мэдээллийн технологи, харилцаа
холбооны салбарт мэдлэг чадвараа бүрэн ашиглахад бэлэн байна” хэмээн компанийн
хэрэглэгчийн хэлтсийн ерөнхий захирал Дэйв Кларкын захидалд дурдсан байна.
Тангараг өргөх ёслолын дараа орон даяар 100 шинэ төвд иргэдийг
вакцинжуулах ажлыг эрх баригчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаа Ж.Байден
өмнө нь мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр албан тушаалдаа томилогдсоноос хойших 100
өдрийн дотор 100 сая хүнд вакцин хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхээ цохон
тэмдэглэсэн юм.