ХӨСҮТ-д өнгөрсөн онд 21 ээж амаржжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-21 12:02:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д нийт 21 ээж өнгөрсөн онд амаржсаныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тодруулбал, тухайн үед голомттой бүс нутаг буюу гадаад орноос ирсэн 14 ээж ажиглан тусгаарлах байранд 21 хоног байрлах үедээ амаржсан бол, короновирустэй нь батлагдсан 4 ээж байжээ. Харин певтидын халдвартай 2, сүрьеэтэй нэг ээж амаржихад нярай халдвар аваагүй байна.


“Коронавирустэй нь батлагдсан ээжээс нярайд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. Магадгүй, ээжийн дархлаа, нөгөө талаар энэ вирус амьсгал, агаар дуслын замын халдвар гэдэгтэй холбоотой байж болох юм. Тухайн ээжийг халдвартай үед амаржихад халдвараас сэргийлэх дэглэм сайн мөрдүүлж, хувийн ариун цэврээс эхлээд заавар зөвлөгөө өгч байсны үр дүн” гэдгийг тэрбээр онцоллоо.

 

Холбоотой мэдээ