Яаралтай хэрэглэх 15 вакцинд ДЭМБ үнэлгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2021-01-21 13:53:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд "Ковид 19"-ийн 60 гаруй вакцины клиникийн туршилт дуусжээ. Одоогоор ДЭМБ 15 вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгохоор үнэлгээ хийж байна. 


ЭМЯ-ны Тандалт судалгаа, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн 11.00 цагийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Анх Pfizer-BioNTech” үйлдвэрийн вакцинд ДЭМБ өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд зөвшөөрөл өгсөн.


Одоо энэ сарын сүүлээр “AstraZeneca” үйлдвэрийн вакцин, ирэх 2 дугаар сард БНСУ-ын “SK Bioscience” үйлдвэрийн вакцин, БНЭУ-ын "Serum" институтийн “AstraZeneca, Moderna зэрэг вакцинд, 3 сард БНХАУ-ын "Синовак" болон "Синофарм" компанийн вакцинд тус тус зөвшөөрөл өгөхөөр ажиллаж байна.


Яг одоо дэлхий дахинд 51 улс оронд 54.3 сая тун вакциныг дархлаажуулалтад хэрэглэж эхлээд байна” гэлээ. 

Холбоотой мэдээ