Трамп Байденд зурвас үлдээжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-01-20 22:36:52

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденд зурвас үлдээсэн гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ.


Зурвасын агуулга хараахан тодорхойгүй байна. АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын орчин үеийн уламжлалуудын нэг нь Ерөнхийлөгч нар халаагаа авч буй хүмүүст сайн сайхныг хүссэн, зөвлөгөө өгсөн зурвас үлдээх юм.


Энэхүү бичгийг ихэвчлэн Цагаан ордны Зууван танхимын "Resolute" ширээний шургуулганд үлдээдэг бөгөөд шинэ Ерөнхийлөгч уг танхимд анх удаа орох үедээ уншдаг билээ. 

Холбоотой мэдээ