Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ариун цэвэр хангалтгүй байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-01-20 10:39:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шинжилгээт хяналт хийж байна. Хоол үйлдвэрлэлийн 14 газарт угаалга, цэвэрлэгээний чанарыг хянах зорилгоор 69 цэгээс арчдасны шинжилгээ авч, мөн бүтээгдэхүүний чанарыг хянах зорилгоор таван төрлийн цагаан идээ, найман төрлийн талх, нарийн боовноос дээжийг авч, лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Шалгалтаар угаалга, цэвэрлэгээ 90 хувь нь хангалтгүй, ажлын байрандаа цэвэрлэгээ үйлчилгээг чанартай хийдэггүй, хогийн сав нь дүүрсэн, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ хангалттгүй, цэвэрлэгээний алчуур бохир, үйлчилгээний ажилтныг хөдөлмөр хамгааллын хувцсаар бүрэн хангаагүй зэрэг 470 гаруй дутагдлыг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2-3 удаа гүйцэтгэлийг шалгаж, арга зүйн заавар зөвлөгөө өгч, хяналт тавьснаар худалдаа, үйлчилгээний газруудын цэвэрлэгээг 90 хувьтай хийлгээд байна. Мөн гар халдваргүйтгэх нөхцөлийг сайжруулжээ.


Холбоотой мэдээ