Дэлхийн шатрын Олимпиад Азербайжан улсад болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-06 13:21:12

БАКУ. /Azertac/. Ирэх есдүгээр сард Азербайжан улсад болох Дэлхийн шатрын Олимпиадын талаар Аргентины өдөр тутмын “La Nación” сонин тусгай нийтлэл гаргасан байна.

Уг нийтлэлд Аргентин улсад Азербайжаны хэргийг түр хамаарагч Рашад Аслановтай хийсэн ярилцлагыг оруулжээ. Түүний ярьснаар, Дэлхийн шатрын Олимпиадад оролцохоор Баку хотод 170 орны 3000 гаруй тамирчид хуран цугларах аж.

“Иймэрхүү томоохон хэмжээний арга хэмжээг зохиож ирсэн арвин их туршлага бидэнд бий. 2015 онд Азербайжан улс шатрын ДАШТ болон Европ тивийн анхны тоглолтыг маш амжилттай зохион байгуулсан” гэж Асланов хэлжээ.

Тэрбээр мөн цааш нь хэлэхдээ “азербайжанчууд өөрийн орны тамирчиддаа ихээхэн итгэл найдвар тавьж байгаа бөгөөд тус улсад шатрын спортыг хөгжүүлэх талаар нөр их ажлыг хийсээр байна” гэлээ.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ