Италийн парламентын доод танхим Контегийн Засгийн газарт итгэл үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-19 12:16:34

РОМ. /TASS/. Италийн парламентын доод танхим Засгийн газартаа итгэл үзүүлжээ. Итгэл үзүүлэх эсэх талаарх санал хураалт мягмар гарагт болсон байна.


Жузеппе Конте тэргүүтэй Засгийн газарт итгэл үзүүлэхийг 321 гишүүн дэмжсэн бол 259 гишүүн татгалзаж, 27 хүн түдгэлзжээ. Одоо энэ асуудлыг Италийн парламентын дээд танхим хэлэлцэнэ.


Италийн Ерөнхий сайд асан Маттео Рензигийн "Амьд Итали" хэмээх жижиг нам парламентад олонх болсон эвслээс гарсны улмаас Засгийн газарт парламентын олонхын дэмжлэг байхгүй болжээ. Контегийн Засгийн газраас хоёр сайд гарсан байна.  Үүнтэй холбоотойгоор Конте Засгийн газарт нь шаардлагатай дэмжлэгийг авахаар парламентдаа ханджээ.



Холбоотой мэдээ