Аюулгүйн нөөцөд 157.4 тонн өвс байна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-01-14 10:23:23

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өвлийг өнтэй даван туулахын тулд малчид өвс, тэжээлээ намар цагт бэлтгэдэг. Өнгөрсөн намрын тухайд малчид өвс тэжээлээ бэлтгэж чадсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан татаж авах, тээвэрлэхэд багагүй хугацаа алдсан. Харин аймгийн аюулгүй нөөцийн тухайд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 5 иргэнтэй гэрээ байгуулж 157.4 тонн өвс,30 тонн малын тэжээл /хивэг/ нөөцөлсөн байна.

Малчдын тухайд 35,2 мянган тэжээлийн нэгж буюу 56415,3 мянган тонн байгалийн хадлан бэлтгэхээс нийт авах хадлангийн 92,2 хувь буюу 52.3 мянган тонн хадлан бэлтгэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор аюулгүйн нөөц аймагт 200 тонн өвс, 50 тонн тэжээл, сумд тус бүр 50 тонн өвс, 20 тонн малын тэжээл бэлтгэн нөөцлөх даалгавартай аж. Харин манай аймгийн Шарын гол сум 50 тонн өвс, 13 тонн тэжээл, Дархан сум 40 тонн өвс, 18 тонн тэжээл, Хонгор сум 40 тонн өвс, 20 тонн тэжээл, Орхон сум 25 тонн өвс, 10 тонн тус тус бэлтгэсэн аж. Одоогийн байдлаар аймаг, сумд нөөцийн өвс, тэжээлээ зарцуулж эхлээгүй байна.

 

Холбоотой мэдээ