Гар утас, интернэт хэрэглэгчийн тоо өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-01-12 17:56:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн зургаагаас дээш насны хүн амын 87.2 хувь нь гар утасны хэрэглэгч, 61.9 хувь нь интернэт хэрэглэгч болжээ.

Дээрх үзүүлэлтийг 2010 оны хүн ам, орон сууцны тооллоготой харьцуулахад гар утас хэрэглэгч 12.9 пунктээр, интернэт хэрэглэгч 38.5 пунктээр тус тус өссөн байна.

Интернэт хэрэглэдэг хүн амын 44.3 хувь нь байнга хэрэглэдэг, 55.7 хувь нь шаардлагатай үедээ хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин хотод амьдарч буй хүн амын 62.1 хувь нь, хөдөөд амьдарч буй хүн амын 37.9 хувь нь тус тус интернэт хэрэглэдэг байна.

Холбоотой мэдээ