Өнөөдөр 8 чиглэлд зам хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ“Автомашингүй өдөр”-ийг манай улс “Зөвхөн өнөөдөр биш. Өдөр бүр“ автомашингүй гэсэн уриан дор зургаа дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ өдөр Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ЗЦГ, ГССҮТ хамтран “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм.
Автомашингүй өдрийн зорилго нь автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Тиймээс ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгэмд чиглэсэн мэдээллийг олон нийтэд өгдөг байна.
Өнөөдөр 08.00-18.00 цагийн хооронд автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Чингисийн талбай, Их тойруугаас дотогш зам, Сөүлийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Залуучуудын гудамж, Энх тайвны өргөн чөлөө, /зүүн 4 замаас баруун 4 зам/ Чагдаржавын гудамж, Олимпийн гудамжнаас дотогш замуудыг хаана.
Энэхүү замын хөдөлгөөний хязгаарлалтад тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныханд хамаарахгүй. Харин орон нутгийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн дугаартай тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт үйлчлэх юм.
Ж.Болор