БНАСАУ үндэсний цөмийн хүчнээ байгуулж дууссаныг мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-11 11:19:52

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ үндэсний цөмийн хүчнээ байгуулж дуусгалаа гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын (СХН) VIII их хурал дээр үг хэлэхдээ мэдэгдэв.


БНАСАУ-ын статус болоод үндэсний хүч чадлын ерөнхий түвшин "өнөөг хүртэл хамгийн өндөр түвшинд хүрсэн" гэж Ким Жөн Ун мөн цохон тэмдэглэсэн байна. Намын их хурлын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны СХН дахь албан тушаалын нэрийг ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөрчилжээ. 


Тэрбээр өмнө нь цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужингийнхаа тусгалыг 15 мянган км-т хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн бөгөөд тусгалын радиусыг нэмэгдүүлэхдээ дайсны байд оновчтой цохилт өгөх чадвартай хослуулна гэдгийг онцолсон юм.


Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээ мухардлаас гарахгүй бол Жозеф Байденыг Ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан эхний саруудад БНАСАУ тив хоорондын баллистик пуужингууд туршиж магадгүй тухай өмнө нь БНСУ-ын Улс төрийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон цэргийн парадын үеэр БНАСАУ шинэ баллистик пуужингуудаа үзүүлсэн билээ.



Холбоотой мэдээ