Т.Мөнхсайхан: Ковидтой амьдрах амьдралын шинэ хэв маягт зохицох шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээрээ цаашид коронавирустэй зэрэгцэн амьдрах амьдралын шинэ хэв маягт зохицох шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.
Үүний тулд иргэд
цар тахлын үед төрөөс авч буй арга хэмжээ, хөл хорионы дэглэм ямар
үзүүлэлтээс шалтгаалж байгааг мэдэх шаардлагатайг тэмдэглээд, хөл хориог ямар
үзүүлэлтээр тогтоож буй талаар тайлбарлалаа.
Тухайлбал, хөл
хорио тогтооход өдөрт илэрсэн халдварын тохиолдлууд, хэчнээн шинэ голомт
нэмэгдсэн, халдварлуулах түвшин хэдэн хувь байгаа зэргийг харгалзан шийдвэрлэдэг
байна.
БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн
хувьд, өдөрт халдварын тохиолдол 50 хүрч байсан бол өнөөдөр энэ тоо 20 болж багасжээ.
Тус эмнэлэгт коронавирусний халдварлуулах түвшин 14 хувиас өнөөдөр 1,1
хувь болж буурсан байна. Мөн 10 мянган хүн амд ногдох халдвартай хүний тооноос хамаарч ямар
арга хэмжээ авах, хөл хориог яаж тогтоохоо шийддэг аж.
“Өнгөрсөн 2 сард
эдгээр үзүүлэлтийг харж эрсдэлийн үнэлгээ хийн, салбар дундын хурлын шийдвэрээ
цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж гаргаж ирсэн”-ийг тэрбээр дурдсан юм.