Баянгол дүүргийн 5, 6 хорооны 579 иргэний шинжилгээ сөрөг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-01-09 12:32:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны зарим орон сууцанд “COVID-19” халдвар голомтлон гарсан учир тухайн хороодын иргэдийг халдварын шинжилгээнд нэг бүрчлэн хамруулж байна. 




Тухайн хороодод өчигдөр буюу 1 дүгээр сарын 8-ны өглөөний 08.00 цагаас өнөөдөр 1 дүгээр сарын 9-ний өглөөний 08.00 цагийн хооронд эмч, ажилтны 46 баг ажиллаж, нийтдээ 8539 хүнээс шинжилгээ аваад байна. Үүнээс одоогоор 579 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар ХӨСҮТ болон Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнөөдөр мэдээллээ. 



Шинжилгээ авах үйл ажиллагаа өнөөдөр болон маргааш үргэлжилж, энд  Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 58 багийн 400 гаруй эмч, ажилтнууд ажиллаж буйг мэдээллээ. Халдварын голомтын хүрээ хязгаарыг тогтоон илрүүлж хязгаарлах дээрх өргөн хүрээтэй үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлд ажиллаж буй шинжилгээ авах бусад цэгүүд энэ бямба, ням гарагийн амралтын өдрүүдэд ажиллахгүй, харин ирэх даваа гарагаас хэвийн ажиллана гэдгийг ХӨСҮТ-өөс мэдэгдэв. 


Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ