Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаарх хэлэлцүүлгээ дахин эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-07 11:00:11

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гаргийн орой Дональд Трампыг дэмжигчдийн дэгдээсэн үймээн самууны улмаас тасалдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаарх хэлэлцүүлгээ дахин эхлүүлжээ.  


Хурал Конгрессын доод танхимын дарга Нэнси Пелоси үг хэлснээр эхэлсэн бөгөөд “C-Span” телевизээр шууд дамжуулж байна. 


АНУ-ын Конгрессын хоёр танхим лхагва гарагт хамтарсан хуралдаанаараа 11 дүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлах ёстой байв. Гэвч Бүгд Найрамдах намын хэд хэдэн гишүүн сонгуулийн дүнг эсэргүүцсэн тул тус тусдаа хэлэлцэж, санал хураахаар хамтарсан хурлыг зогсоожээ. Хоёр танхим эсэргүүцлийг хэлэлцэж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа жагсагчид Конгрессын байр руу дайран орсон байна. Сенатын танхим хурлаа цагийн дараа дахин эхлүүлжээ

Холбоотой мэдээ