“Twitter” Д.Трампын хаягийг түр хугацаагаар хаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-07 10:30:08

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нийгмийн сүлжээний хаягийг 12 цагийн хугацаагаар түр хаасан гэдгээ “Twitter” компани лхагва гаргийн орой мэдээллээ.


Д.Трамп “Twitter”-ийн дүрэм журмыг зөрчсөн тул ийнхүү хаягийг нь түр хязгаарлажээ. Ингэснээр тэрбээр 12 цагийн турш жиргэх, лайк дарах гэх мэт үйлдлийг хийх боломжгүй болсон бөгөөд түүний хаягт өмнөх жиргээнүүд нь л харагдах юм.


“Бид Д.Трампын “@realDonaldTrump” хаягт нийтэлсэн гурван жиргээг устгасан. Цаашид дүрэм журмыг үргэлжлүүлэн зөрчвөл уг хаягийг бүрмөсөн хаах болно” гэж “Twitter” мэдэгджээ. 

Холбоотой мэдээ