Тусгаарлан ажиглах хоёр байрыг нэмж бэлтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-06 18:33:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ачтан” эмнэлэгт коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн чиглэл болгосны дагуу УОК-ын Шуурхай штаб тусгаарлан ажиглах хоёр байрыг нэмж бэлтгэн, холбогдох сургалт зохион байгуулжээ.


Мөн “Ачтан” эмнэлгээс коронавирусний халдвар илэрсэн иргэдтэй ойр харилцсан, хамаарал бүхий 97 хүнийг “Тайж”, “Холидэй”, “Мэлсон” зочид буудал буюу тусгаарлан ажиглах байранд шилжүүлснийг Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.


Тандалт судалгаа, шинжилгээ,  эмчилгээг эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэж, УОК-ын Шуурхай штаб ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу бусад үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж байна.

Холбоотой мэдээ