Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 35-40 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-05 16:42:07

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын эхний арав хоногийг дуустал Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 35-40 градус хүрч хүйтрэхийг УЦУОШТ-өөс анхааруулж байна.

Харин бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус байна. Энэ сарын 8,9-нд Халх голын сав нутгаар цас бударна.

Сарын дунд хүртэл салхи их төлөв баруун хойноос 5-10 м/сек, Дашбалбар, Матад сум орчмоор 13-15 м/сек хүрч ширүүсэх аж. Дунд арав хоногоос хүйтний эрч бага зэрэг суларна гэж мэдээллээ. 

Холбоотой мэдээ