Тандалт илрүүлэг шинжилгээнд 10 мянга гаруй хүн хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-05 11:38:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10946 хүн коронавирусний тандалт, илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа.


Шинжилгээний 25 төв, тандалтын 17 багт  261 эмч, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн ажиллав.


Одоогоор шинжилгээнд нийт 398 068, ПСР-ийн шинжилгээнд 327 467 хүн хамрагджээ. Нийслэлийн Онцгой комиссоос  мэдээлж буйгаар коронавирусний халдварын ойрын хавьтал 2606, дам хавьтлын 20772 иргэн байгаа аж.

 

Холбоотой мэдээ