“Samsung” компани Бэтмен загварын ухаалаг утас гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-03 08:55:58

БЕРЛИН. /BestenTechno.de/. “Samsung” компани Batman-д зориулсан Galaxy S7 Edge Injustice Edition гэдэг ухаалаг гар утсыг цөөн тоогоор гаргаж бас нэгэн тэсрэлт хийлээ.

Бэтменийг шүтэн бишрэгчдэд зориулан гаргасан уг загвар өнөө цагт моодонд ороод байгаа супер баатруудын чиг хандлагад тулгуурлажээ.

“Samsung” компани Warner Bros. болон Injustice видео тоглоомын уран бүтээлчидтэй хамтран энэхүү загварыг гаргажээ. Гаднах загварын хувьд уг гар утас нь Бэтмений хуягийг санагдуулах бөгөөд ард талд нь алтлаг сарьсан багваахай бүхий супер баатрын таних тэмдгийг шигтгэж өгчээ. Түүнээс гадна уг гар утсыг Samsung Gear VR виртуал нүдний шил, сарьсан багваахайн хэлбэр бүхий тусгай Бэтмений зэвсэг бүхий хэрэглэл дагалдаж ирэх ажээ.

Samsung Galaxy S7 Edge Injustice Edition загварын гар утас Хятад, Солонгос, Сингапур, Орос болон Латин Америкийн орнуудад зургадугаар сард цөөн тоогоор худалдаанд гарч эхэлнэ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ