Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 118 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2021-01-02 13:14:56

ТОКИО. /TASS/. Манай гаргийн хамгийн өндөр настай эмэгтэй болох Японы иргэн Канэ Танака бямба гарагт 118 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ гэж NHK телевиз мэдээлэв.


Танака 1903 оны нэгдүгээр сарын 2-нд мэндэлжээ. Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй цолыг тэрбээр 2018 оноос эзэмжиж эхэлсэн байна. Ахмад настнуудын асрамжийн газар амьдардаг Танака коронавирус тархсаны улмаас төрөл төрөгсөдтэйгөө бараг уулзахгүй байгаа гэнэ. 


Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 2021 оны тавдугаар сард Токиогийн Олимпын наадмын галт бамбарын буухиад оролцоно гэж "Маинити" сонин өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдээлжээ. Танака тавдугаар сарын 11-нд тэргэнцрээр 200 метр замыг туулж, галт бамбарыг буухиалах аж. 


Дэлхийн хамгийн урт насалсан эмэгтэй бол Францын иргэн Жанна Кальман  бөгөөд 1997 оны наймдугаар сард нас барах үедээ 122 нас 164 өдөртэй байжээ.


2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр, тус улсад 100-аас дээш насны хүмүүсийн тоо анх удаа 80 мянга давсан бөгөөд тэдний 88 хувь нь буюу 70 975 нь эмэгтэйчүүд ажээ.


Холбоотой мэдээ