А.Амбасэлмаа: Төв аймгийн Баянчандмань суманд халдвар илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-31 11:23:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань суманд нэг хүн "COVID-19"-ийн халдвар авсан гэсэн мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан. Үүнд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр хариу өгөв. 

Тэрээр, Төв аймгийн Баянчандмань суманд нэг хүн халдвар авсан, сэжигтэй тохиолдол байна гэсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж шинжилгээ авахад тухайн иргэнээс "COVID-19"-ийн халдвар илрээгүй, мөн ойр байсан хүмүүсээс нь илрээгүйг мэдээллээ.

Харин нийтийн тээврийн "Тэнүүн огоо" ХХК-ийн ажилтнуудын ойрын хавьтал 1 хүнээс халдвар илэрч, "COVID-19"-ийн халдвараар тус компанийн 4 хүн өвчлөөд байгааг мэдээллээ. Халдвар илэрсэн хүн нь тус компанид диспетчер, шатахуун түгээгчийн ажил хийдэг байжээ. Тэрээр энэ сарын 21-нээс хойш ажилдаа яваагүй, 24 цаг ажиллаад, 72 цаг ажилладаг ээлжийн ажилтан юм байна.           


Холбоотой мэдээ