Отроор өвөлжиж буй малчид 700 гаруй км замыг туулан иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын баг отроор өвөлжиж буй өөр аймаг, сумын зарим малчидтай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 10 аймгийн 80 орчим
суманд өвөлжилт хүндрэх төлөв үүсээд буй. Үүнтэй холбогдуулан 26600 малчин
өрхийн 11 сая 700 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Ховд аймгийн тухайд
өвсний гарц сайн, өвөлжилт хүндрээгүй. Иймээс
тус
аймгийн нутагт отор нүүдэл хийж
ирсэн
малчид цөөнгүй байна.
Тодруулбал, Увс,
Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн дөрвөн аймгийн 40 гаруй малчин өрхийн
бог, бод нийлсэн 53.8 мянган толгой мал Ховд аймгийн Дарви, Чандмань, Зэрэг,
Эрдэнэбүрэн гэх найман суманд отроор өвөлжиж буй.
Үүнээс хамгийн олон
буюу хоёр аймгийн 30-аад
өрхийн
20 орчим мянган толгой мал Дарви сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм.
Ховд аймгийн Засаг
дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын баг 12 дугаар сарын 27-ны өдөр Дарви суманд ажиллаж, отроор
өвөлжиж буй зарим малчидтай уулзлаа. Мөн холбогдох мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж,
зөвлөгөө өгч, зохих дэмжлэг үзүүллээ.
Зарим малчдын хэлснээр хур бороо багатай, өвс ургамал муу байсан учраас өнгөрсөн
тавдугаар сард нутгаасаа гарчээ. Ингээд
700 гаруй км зам туулж, малаа оторлон нүүдэллэсээр энд ирсэн аж. Тэд өвөлжиж, хаваржихаар төлөвлөжээ. Тиймээс эх малаа хээлтүүлээгүй. Нэг жилийн төлөөр малаа өсгөх биш харин
амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг онд мэнд оруулан нутаг буцахыг
чухалчилж байна гэж ярив.
Улсын Онцгой комисс,
Монгол Улсын Засгийн газраас отроор өвөлжиж буй малчдыг хөөхгүй байх, харин ч
тухайн аймаг, сум орон нутгийн зүгээс сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, хамтран
ажиллах үүрэг чиглэл өгчээ.
2020-2021 оны өвөл Ховд
аймгийн 17 сумын 91 багт 8476 малчин өрхийн 3841.6 мянган мал өвөлжих буй.