Цар тахлын үед америкчуудад олгох тэтгэмжийг нэмэгдүүлэхийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-29 10:20:48

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим үндэсний эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд иргэддээ олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжжээ.


Энэхүү санаачилгыг хууль тогтоогчдын 275 нь дэмжиж, 134 нь эсэргүүцсэн байна. Хуулийн төслийг одоо бүгд найрамдахчууд олонхын суудал эзэлдэг Сенатын танхим хэлэлцэнэ.


АНУ-ын Конгресс олон сарын турш хэлэлцэн зөвшилцсөний эцэст цар тахлын үед эдийн засгийг дэмжих 900 тэрбум ам.долларын багцыг баталсан бөгөөд уг арга хэмжээний хүрээнд 75 мянган ам.доллароос доош орлого олж буй америкчуудад 600 ам.доллар өгөхөөр тусгасан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2000 ам.доллар болгож нэмэгдүүлэхийг хүссэн юм.


Холбоотой мэдээ