Помпей хотоос 2000 жилийн өмнөх үед хамаарах мухлаг олджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-12-28 20:19:05

РОМ. /CNN/. Италийн археологичид МЭ 79 онд "Везуви" галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсэн Помпей хотын балгасаас халуун хоол, ундаагаар үйлчилдэг байсан мухлаг илрүүлжээ.


“Тermopolium” буюу Латин хэлээр халуун ундааны цэг хэмээн нэрлэгддэг мухлагийг Помпейн зүүн хойд хэсгийн “Regio V” хэмээх олон нийтэд хараахан нээгээгүй байгаа бүсээс олсон байна.


Мөн мухлагийн лангууны зориулалтын нүхнүүдээс 2000 орчим жилийн өмнөх үед хамаарах хүнсний ул мөр илрүүлжээ. Уг лангууг тод өнгийн зургуудаар чимэглэсэн байсны дунд тахиа, галуу зэрэг худалдаалж буй хоолны жоронд орсон амьтдын дүрс байжээ.



“Бид маш гайхамшигтай олдвор илрүүллээ. “Тermopolium”-ыг бүтнээр нь малтан гаргасан анхны тохиолдол энэ болж байна” гэж Помпей археологийн паркийн захирал Массимо Оссана мэдээлжээ.


Археологичид мөн “patera” хэмээх чимэглэсэн хүрэл аяга, хоол, шөл хийхэд ашигладаг шавар савнууд, шавар ваар зэргийг олсон байна.


Одоогийн Неаполь хотоос зүүн өмнө зүгт 23 километр зайд оршдог Помпейд 13 мянга хүн оршин суудаг байсан хэмээн үздэг юм. 



Холбоотой мэдээ