Японд цас их орох төлөвтэй байгааг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-12-28 17:20:02

ТОКИО. /NHK/. Японд шинэ жилийн баярын амралтын үеэр цас их орох төлөвтэй байгааг тус улсын Цаг уурын агентлагаас анхааруулжээ. 


Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гаргаас бямба гарагт Япон тэнгисийн эрэг, Хоккайдогоос Кюшү мужид их цас орох төлөвтэй байгаа ажээ.


Иймээс мэргэжилтнүүд дээврээс цас унах, цахилгаан тасрах, мод унах зэрэг болзошгүй аюулаас сэрэмжлэхийг ард иргэдэд уриалжээ. Мөн ус дамжуулах хоолой хөлддөггүй бүс нутгуудад ийм тохиолдол гарч болзошгүйг анхааруулжээ. 


Цаг уурын агентлаг мөн урьдчилан сэргийлэх бэлтгэлээ мягмар гараг гэхэд базаахыг оршин суугчдад уриалаад, агентлагийн цахим хуудаснаас цаг уурын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг тухайд нь авч байхыг зөвлөсөн байна.


Мөн Цаг уурын агентлаг, Тээврийн яамнаас өнөөдөр хамтарсан мэдэгдэл гаргажээ. Үүнд цаг уурын таагүй нөхцөлийн улмаас зам хаагдаж магадгүй тул онцын шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг, тээврийн хэрэгслээ өвлийн дугуй, цасны гинжээр тоноглосон эсэхээ шалгахыг жолооч нарт уриалжээ. 

Холбоотой мэдээ