Ирэх онд Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ой тохионо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-30 13:01:10
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ирэх онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохионо. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн бөгөөд уг ажлыг зохион байгуулах салбар хороодыг 4 чиглэлд байгууллаа.
Мөн Хархорум хот байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90 жилийн ойг хамтатган тэмдэглэх хүсэлтийг Засгийн газарт уламжлахаар болсон байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой шийдвэр халдварт цар тахлын нөхцөл байдлаас хамааран хэрэгжинэ.

Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор 31 сумтай анх байгуулагдсан бөгөөд өдгөө 19 сумын хэмжээнд 117 мянган хүн ам оршин сууж байна.
Холбоотой мэдээ