Орхон аймаг, “Ачит Ихт” ХХК хамтын гэрээгээ дүгнэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг, “Ачит Ихт” ХХК –тай 2020 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэлээ.
Гэрээний биелэлт 94.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн төлөө хамтран ажиллах зорилгоор хийдэг дээрх гэрээг 2017 оноос хойш байгуулан ажиллаж байгаа юм. Энэ жил “Ачит Ихт” ХХК-ийн нэрэмжит талбайг тохижуулах, дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд Орхон аймгийн БОАЖГ-аас ирүүлсэн саналын дагуу жил бүр мод тарьж, усалгааны хөв цөөрөм байгуулах, биологийн нөхөн сэргээлтийг байгаль орчныхоо менежментийн төлөвлөгөөнд тусгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.