Нэмэлт дархлаажуулалтад 549 залуус хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-06-02 15:01:33

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 31-нд албан ёсоор дууслаа.

Энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны 624 мянган залуусыг хамруулахаар төлөвлөснөөс нийт залуусын 88.1 хувь буюу 549 мянган иргэн хамарч, 88.1 хувьд хүрчээ.

Дархлаажуулалтад Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн залуус идэвхтэй хамарсан гэдгийг албаныхан хэлж байна.

Дашрамд мэдээлэхэд, ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэн Др. Самнан, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн мэргэжилтнүүд хамтран улаан бурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын түргэвчилсэн үнэлгээг Нийслэлийн Чингэлтэй дүүрэг,Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Аргалант, Баянцогт суманд хийсэн байна.  Тус үнэлгээний дүнгээр үнэлгээ хийсэн  дүүргүүд болон орон нутагт нэмэлт дархлаажуулалтын хамралт үнэн, бодитой байна гэж үзжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ