Баян-Өлгий аймгийн Ахмадын хороо "Шилдэг ахмадын хороо"-гоор шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-22 17:57:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын ахмадын холбооноос Баян-Өлгий аймгийн Ахмадын хороог "Шилдэг ахмадын хороо"-гоор шалгаруулж, 400 мянган төгрөгөөр шагнажээ.

Тухайн шагналыг хүртэхэд Монголын ахмадын хорооноос өгсөн үүрэг, даалгавруудыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлсэн, аймаг, сумын  Ахмадын хороо, зөвлөлийн дарга нарыг 3 удаагийн үндэсний хэмжээний цахим сургалтад хамруулсан, Олон Улсын их сургуулиудын Ахмадын холбооноос зарласан "Идэвхтэй амьдрал" уралдаанд хамгийн олон ахмадын урлагийн болон уран бүтээлийг оролцуулсан, цас, зудын хүндрэлтэй үед хөдөөгийн малчдад туслах,  Ковид-19 цар тахалтай тэмцэж буй байгууллагуудыг идэвхтэй дэмжиж ажилласан зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.

Холбоотой мэдээ