Нийслэлд 15 салбарын байгууллага хэвийн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-21 16:36:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ сарын 23-ны 06.00 цагаас ирэх оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Засгийн газраас 15 салбарын үйл ажиллагааг хязгаарлахгүй байхыг Нийслэлийн Онцгой комисст чиглэл болголоо.


Үүнд,

  • Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот, суурингийн усан хангамж, ариутгал, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
  • Банк
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгай чиг үүргийн байгууллага
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  • Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулах/
  • Хүүхэд хамгалалал, асрах байгууллага
  • Оршуулгын үйл ажиллагаа
Холбоотой мэдээ