Арвайхээрт цахилгааны хэрэглээ ихэссэн тул хязгаарлалт хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-17 22:08:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Арвайхээр хотын хэмжээнд цахилгааны хэрэглээ 6.1-6.5 МВт-ийн ачаалалтай байдаг байсан. Харин цахилгааны төлбөрийг тэглэснээс эхлэн 8.4 МВт болж, иргэдийн хэрэглээ 22 хувиар огцом өссөн” хэмээн ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас мэдээллээ.

Иймээс цахилгаан дамжуулах шугам ачааллаа дийлэхгүйд хүрч тогны хязгаарлалт хийж эхэлжээ. “Иргэд цахилгаанаа хэвийн хэмжээндээ хэрэглэвэл тог хязгаарлалт хийх шаардлагагүй болно” гэдгийг тус албанаас хэлж байлаа. Өнөөдөр Арвайхээр сумын 1, 2 дугаар багт цахилгааны ачаалал хэтэрсний улмаас гаргалгааны гүйдлийн трансформатор солих шаардлагатай болж, тодорхой хугацаагаар цахилгааныг хязгаарласан байна. 

Холбоотой мэдээ