Олон улсын төслөөр Эрдэнэзуу музейн соёлын өвийг хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-17 17:56:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Эрдэнэзуу музейн гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах нь" төслийг 17.780 еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

2020 оны 3-р сард Нидерландын Вант улсын хунтайж Клаусын сан болон ХБНГУ-ын Герда Хенкел сан хамтран “Гамшгийн үед соёлын өвийг хамгаалах бэлэн байдал” төслийн сонгон шалгаруулалт зарласан бөгөөд Соёлын Өвийн Сүлжээ, Харилцаа Холбооны Зөвлөлөөс дэвшүүлсэн "Эрдэнэзуу музейн гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах нь" төсөл шалгарсан байна.

Төсөл хэрэгжсэнээр гамшгийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, галын гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дадлага сургалт зохион байгуулах, аянга зайлуулагч суурилуулах, хулгайн эрсдэлээс сэргийлэх зорилгоор музейн дохиоллын системийг сайжруулах ажлыг гүйцэтгэж аж.

Төслийг 2021 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ