Энэтхэгийн иргэдийг вакцинжуулахын өмнө эсрэг биетийн шинжилгээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-17 10:46:19

ШИНЭ ДЕЛИ. /The Times of India/. Энэтхэгийн эрх баригчид вакцин хийлгэх ээлж дарааг тодорхойлохын тулд хүн амаа эсрэг биетийн шинжилгээнд аль болох өргөн хүрээнд хамруулахаар шийджээ.


Энэ нь халдвар авсны дараа бие махбодийг хамгаалдаг, цусан дахь эсрэг биетийн түвшнийг тодорхойлдог ELISA шинжилгээ /enzyme-linked immunosorbent assay/ юм. Энэхүү шинжилгээг хүн амын дархлааг хэмжихэд хамгийн тохиромжтой гэж үздэг. Мэргэжилтнүүдийн барагцаа тооцоогоор коронавирустэй тэмцдэг эсрэг биетүүд хүний биед 10 сар гаруй хугацаанд хадгалагддаг байна. 


Лхагва гаргийн байдлаар Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо 9.95 сая давжээ. Тус улс энэ үзүүлэлтээр АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм.


Холбоотой мэдээ