Н.Еркежаныг Толбо сумын Засаг даргаар дахин нэр дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-15 20:44:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ-аас тус сумын Засаг даргад Н.Еркежаны нэрийг дэвшүүлсэн ч аймгийн Засаг дарга Д.Бауыржан түүнийг томилохоос татгалзсан хариуг энэ сарын 11-ний өдөр өгсөн юм.

Тэгвэл тус сумын ИТХ энэ сарын 14-ний өдөр ээлжит ІІІ хуралдаанаа хийж, төлөөлөгчдийн олонхийн саналаар Н.Еркежаныг сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн байна.

Нэр дэвшигч Н.Еркежаны хувьд тус аймгаас сумын Засаг даргад нэр дэвшсэн цорын ганц эмэгтэй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар зохих шатны хурал Засаг даргад дахин нэр дэвшүүлсэн тохиолдолд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй ажээ.

Холбоотой мэдээ