Турк улс Хятадаас нэн яаралтай вакцин худалдаж авна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-16 11:36:39

Бээжин /МОНЦАМЭ/. Туркийн Гадаад хэргийн сайд Чавушоглу, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар өчигдөр утсаар ярьсан бөгөөд Туркийн тал Хятад улсын хөгжүүлж буй вакциныг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тодруулбал, Туркийн тал Хятадын хөгжүүлж буй вакцины аюулгүй байдал, чанарт найдаж байгаагаа илэрхийлэн нэн яаралтай худалдаж авахаа мэдэгдээд, уг асуудал дээр Хятадын талтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байна гэжээ.   

            Чавушоглу сайдын зүгээс Хятад улс амжилттайгаар цар тахлыг хязгаарлаж, вакцин хөгжүүлэхэд өндөр үр дүнтэй ажиллаж байгаад баяр хүргэсэн байна.

            Мөн ирэх онд тохиож буй Турк-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ