Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хураалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-05-31 13:04:22

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар Өлгий сумын хүнс, барааны «Тирлик» захад үзлэг хийлээ.

Хүүхдийн баярын үеэр хөл хөдөлгөөн ихтэй худалдаа наймааныхан чанартай, чанаргүй хүнсний зүйл их хэмжээгээр борлуулдаг тул эрсдлээс хамгаалахын тулд шалгалт хийж, шалгалтаар бөөний худалдааны дэлгүүрүүдээс хугацаа хэтэрсэн 2,847:550 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж авсан байна. Эдгээрийн ихэнх нь импортоор орж ирсэн төрөл бүрийн ундаа, нарийн боов зэрэг хугацаа алдаж хатсан, муудсан, зарим нь хаяггүй зүйлс байлаа.

Мөн зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, ил гадаа борлуулах зөрчлүүд арилахгүй байгаа тул хүмүүс худалдан авахдаа сайн шалгах, гадаа борлуулж буй хуушуур зэргээс татгалзахыг аймгийн МХГазраас зөвлөлөө.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ